Мэдэхэд илүүдэхгүй-Баримт-Цахилгаан хангамж
Бичсэн 19:31, 2008-09-30
Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг нэн даруй шийдэхгүй бол хүн амыг орон сууцаар хангах боломжгүй юм шиг ярьдаг ч манайх дөрөв дэх эх үүсвэрээ бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй байна. Одоогийн байдлаар дөрөвдүгээр цахилгаан станц хүчин чадлынхаа 60 орчим хувиа ашиглаж байгаа бөгөөд “Баянгол хороолол”, “Яармаг”, “Орбит”-ын чиглэлд шинээр ашиглалтад орох нийслэлийн зүүн бүсийг цахилгаан, дулаанаар бүрэн хангаад зогсохгүй, оюутолгой, таван толгойн уурхайг цахилгаанаар хангах бүрэн боломжтой. Дулааныг хол дамжуулах нь зардал өндөртэй тул нийслэл, станцаа дагаад зүүн тал руугаа хөгжих бололцоотой аж. Тийм ч учраас эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг нийслэлийн баруун бүсэд байгуулах нь зөв хувилбар бизээ.
Ямартаа ч ТЭЦ-4-д 1386 хүн ажиллаж өдөрт 140 воган нүүрс шатааж төвийн бүсийн цахилгаан, эрчим хүчний 70 хувийг хангаж нийслэлийн дулаан хангамжийн 65 хувийг нийлүүлж байна. Дархан, Эрдэнэтийн цахилгаан станц хүчин чадлаа бүрэн ашиглаад ч хэрэгцээгээ хангаж дийлэхгүй ТЭЦ-4-өөс эрчим хүч авдаг.
