Mister Х




Казиног Монголд номхотгосон түүх /Үгүүллэг/

Бичсэн: 22:24, 2011-01-05

Нийслэлд нэг үе казино мандаж байлаа. Хаврын зэвхий, сэтгэлийн шаналгаа хоёрын дундаас Лантуу хар үүрээр гэртээ сэрлээ. Тэрээр шартаад байгаа, шаналаад байгаагаа ухаарах сөхөө авалгүй хэвтрээсээ өндийн хар ус залгилаад гүнзгий санаа алдаад авав. Архи уухаараа угаасаа нойргүй болчихоод хэдэн ч өдөр нойр хоолноос гарчихдаг зантай. Зөвхөн архи, ус хоёроор  өл залган,  эрүүл, согтуугийн завсар хэдэн өдөр болсоны эцэст мөн төдий зайтай, унтаж идээд тэнхрээд авчихна.

Лантуу  шоронгоос гараад 27 жил болоход хулгай хийж, хүн алахаас бусдаар под хийсэн амьдралыг босгоод байсан юмсан.  Гэтэл каз...


шинэ оны эхлэл

Бичсэн: 02:43, 2011-01-05

2011 оны 1 дүгээр сарын 5

 

Шөний нэг цаг болж байгаа болохоор дараа өдрөөр нь бичлээ. Өнөөдөр Эркагийн төрсөн өдөр байсан болохоор жаахан балгачихлаа.

"Чонон сүлд" номыг уншчихаад өөртэйгөө суух гэж яарч байсан боловч яг юу бичихээ мэддэггүй. Сүүлийн үед би, нэг л их гомдомтгой болж. Юу ч байсан таалагдахгүй, тэгээд нэг их сүртэй  гомдох болж. Элдвийн юм бодогдоол бичих гээл гар загатнаад байсан яг суухаар таг. За байз өнгөрсөн жил юу уншснаасаа эхэлж бичдэг ч юм билүү. Дээш нь гүйлгээд нэг хараадахъя.

Хараад байсан чинь зүгээр байгаагүй юм шигээ. Нэг их ситуци энэ тэр бичиж. Бас ...


Эхлээгүй байхдаа дууссан “архийг үнэгүй” болгох судалгаа

Бичсэн: 23:23, 2009-01-27


Хулгайч Монгол Улс

Бичсэн: 23:58, 2009-01-10


Хүүдээ хичээнгүйлэн захих нь

Бичсэн: 11:01, 2008-10-24

 


Үлбэгэр, даруу найзууд

Үнэнч анд чинь биш, дайснууд

Суусан газартаа тэднийг хүү минь

Бээвийсэн чигээр нь хаяад бос

Уусан дарсныхаа лонхыг

Хань болгоод үлдээ

Үнэн, гашуун яриа

Цог зальтай байсныг чинь

Үхэх нь дөхсөн амь бүхэн

Тэндээ хэлэлцэн, хов болгох заяагүй

Тийм хүмүүс чамайг ажиж, мэдэрч амжихгүй

Тэмцлийн харгуйд хэзээ ч хань болохгүй

 

Жа. Баяраа

Яруу найрагч Жа.Баяраа бид хоёр зүгээр л танилууд юм. Тэрээр "Гоо засалч цаг хугацаа" хэмээх номоо хэзээ ч билээ, над дурсгаж байсийм. Түүнээс энэ шүлэг нь таалагдаад байхаар нь оруулчихлаа.

...

Монголчууд дахиал хэрэлдэх нь

Бичсэн: 10:19, 2008-10-22

 

Хэзээ ч нэг нэгийгээ хүлээн зөвшөөрдөггүй мөртөө шилдэгээ тодруулах дуртай урлагийнхан дахин нэг юмаар шилдэгээ шалгаруулахнээ. “Болор цом”, “Пентатоник”, “Алтан микрофон”, “Утгын чимэг”, “Азтай бадарчин” саяхан хэл амтай болсон “UBS music video awards”, гээд яруу найрагчид тэгээд рок, попынхон, хошин шогийнхон. Үндэсний бөх хүртэл үнэн унаад, даваад  байгаа нь мэдэгдэхээ байсан. Одоо киночид уралдана, бөөн гомдол гарнаа. Тэгээл уралдаад тэмцэлдээд байна, янзтай ард түмэн шүү, бид. Төрөөс өгсөн шагналыг хүртэл үнэн, худал гээд л. Сүүлд нь ард түмний гавьяат ч болж байх шиг. Ямар шүүлтүүрээ ...


Энэ нөхөд юу хийгээд байна, ер нь

Бичсэн: 09:49, 2008-10-22

Та бүхний оролцоотойгоор ном гаргая гээд байгаа минь ийм учиртай юм л даа. Надад нэг ийм бодол байгаад л байдгийм. Санаа бол биш юм шүү. Учир нь энэ нь Америкад байж л байдаг, үүнийг нь хүн бүр мэддэг, бүр гарын авлага, түүх маягийн юм болчихсон байдаг гэж сонссон. Юу вэ, гэвэл үе үеийн ерөнхийлөгчийн тухай. Гэхдээ дандаа сайн талаас нь. Жишээ нь, Рейгэний үед хүйтэн дайн төгсгөл болсон, Клинтоны үед боловсролын салбар шинэчлэгдсэн, Бушийн үед алан хядагчдыг устгасан ч гэдэг юмуу. Манайд бол ерөнхийлөгч бол нээх дөвийхгүй учраас үе үеийн Ерөнхий сайдуудын шилдэг ажлуудыг нь жагсаах юм. Инг...


Зах зээлийн судалгааг ингэж л хийгээд байгаа юм даа

Бичсэн: 19:02, 2008-10-21

Базаахгүй мөртөө баян “гарууд” бишгүй. Эрдэм номын мөр хөөгөөгүй хирнээ энхүүхнээс мөнгө олоод байх юм, зарим нь. Боловсролоор мөнгө хийх л зориулалттай биз дээ. Сураал байдаг, сураал байдаг, сурсан юм нь  мөнгө босгохгүйм бол сурсаны хэрэг юун.  Манай нэг найз байдгийм, найм төгссөн л гар.  Амьдралын хар ухаан ихтэй. Уншдаг сонин нь “Зар мэдээ”, “Шуурхай зар”. Үздэг суваг нь “exit” мэксит. Энэ чинь тэр аяараа зах зээлийн судалгаа юм байна лээ. Ямартаа л хааяа нэг наймаа хийхээрээ нөгөөх рүүгээ утас цохино. Юм юмны үнэ ханш, шахаа, махааг андахгүй. Яг л лавлах товчоо, 1950 энэ тэр  бол мэдэх...


Монгол “идол” бол тэр биш

Бичсэн: 12:38, 2008-10-21


 

Бидэнд өөрийн гэсэн “идол” байдаггүйм билээ. Үлгэр дууриал болчих хүн бодоод, бодоод олддоггүй. Ядаж утга зохиолд ч олигтой дүр үгүй. Түүхэн талаас нь хайвал Чингэс, Сүхбаатар . . . гээд л болоо. За тэгээд утга зохиолоос хэв шинжит дүр, мүр гээд судлаач биш болохоор олон юм яримгүй. Гэхдээ л Тоорой банди, Тогос чүлтэм гэж эрэлхэгдүү дүр нь хулгайч. Хулан, Цамба гээд арай гайгүй нь амьдрал хайр дээр тогтоно гээд “романтиклачихна”. Өнөө Баабар гуайн хэлдэгээр “өмд нь цоорхой эх орончид”. Идеалист, материлист гэдгээс тэс ондоо прогматикч хандлагатай болсон өнөөгийн нийгэмд бид болон бидний д...


Үндэсний үзлийн цагаан толгой

Бичсэн: 10:07, 2008-10-17

 

Баянхонгор аймагт ажлаар явж байхад аймгийн засаг дарга нэг ном дурсгахгүй юу, өнгөрдөг хавар. “Ерэн жилийн дурсамж” нэртэй, Г.Бирваа гуайн дурдатгал бололтой, нээх зузаан. Гэртээ авчраад л номын сандаа хаячихсан. Бас ч үгүй миний номын санг чимээд  удсийм. Тэгээд л яахав, тэгэж, ингэж байгаад л нэг нартай өдөр нээдэг л юм байна. Миний хувьд Г.Бирваа гуайг хөгжмийн зохиолч гэдгээс өөрийг мэдэхгүй. Баахан хөгжим, хөгжмийн тухай, аягүй бол дууны үгнүүд нооттойгоо гараад ирнэ гэж санадаг байсан юм байлгүй. . , тэгээд л их удсан хэрэг л дээ, аягүй бол.

Гэтэл юу гарч ирсэн гэж санана. Тэр аяар...


Америкаас ирсэн клип

Бичсэн: 20:45, 2008-10-11

Монголын “Ди Жи” нар гадаадад гарахаараа тогооч болдог, гадны тогооч манайд ирэхээрээ “Ди Жи” болдог гэж саяхан болсон UBS music video awards 2008-ийн хөтлөгч хошигноод авна лээ. Нэг франц эр монгол дууг францаар дуулсны төлөө. Тэгвэл тэр тайзнаа манай урлагийнхан гадагшаа гарахаараа тогооч болоод байдаггүйг Америкад байгаа Чинбаа баталлаа.   UBS music video awards 2008-ын тайзнаа Чинбаа “Жалам хар” нэртэй  шинэ клипнийхээ нээлтийг хийлээ.  Клипийг “амирдаш” студид бүтээж ардын зураач Ц.Амгалан зуржээ. Нэг ч компьютэр график оролгүй дандаа зураасан зургаар амилуулсан энэхүү клипээ АНУ-аас шу...


Шүүмжилвэл яадаг бол

Бичсэн: 17:44, 2008-10-11

Намайг нэг шоу зохион байгуулсан чинь Ардын эрх сонины сурвалжлагч хүүхэн шал дэмий юман дээр зад шүүмжилсэн байв, 2006 онд. Муухай дургүй хүрдгийн байна лээ. Шал урамгүй. Өөрөө юм хийж үзээгүй байж хийсэн нэгнээ доош нь хийхээр уур хүрээд л байдгийн билээ. Тэгээд нөгөө хүүхнийг чинь хайгаад л заганах гээд байгаам уу, хаашаа юм, одоо бодоход. Тэгээд л өнгөрсөн дөө. Харин тэгтэл би саяхан UBS mucic video awards 2008-ийг үзлээ. Зад авмаар байнаа. Тэхээр нөгөө Чимгээгийн уур хүрээд л унадаг байх даа. Чимгээ гэдэг Ю Би Эс мюзикийн захирал Гээд яахав, үзсэн харсанаа л бичихээс. Үнэн л юм чинь. Е...

Ямаа яах вэ, ямбий байшингаа янзлахсан

Бичсэн: 16:10, 2008-10-11


Өнгөрсөн сонгуулийн үр дүнд хүүхэд бүр 10 мянган төгрөг авдаг болсон. Харин энэ удаагийн сонгуулийн үр дүнд ямаа бүрт 5 мянган төгрөг өгөв. Ямаа, хүүхэдтэй барьцсан гэнэ. Тэгээд ямаанд өгч буй энэ мөнгөний дүн нь  30.5 тэрбум буюу 30 орчим сая доллар болж байна. Мэдээж энэ мөнгийг ямаа авахгүй нь тодорхой тул  ямаачин авна. Ямаачин үүгээрээ бэлчээр, мэлчээрээ тохижуулна гэх биш идэж уугаал дуусгах нь тодорхой. За яахав, бизнес сэтэхүйтэй нь хадгалж мадгалаад зохицуулдаг л байх, гээд маньд ямар падтай юм. Би хотын хүн. Гэхдээ л гол харлаад байгаа юм. Очиж очиж ямаанд гэхээр.

Ер нь хотын хүм...


Баримт-Алт

Бичсэн: 19:35, 2008-09-30

Атгасан шороог алт болгоно

Ийм нэртэй Баянхонгор аймгийн яг төвд бий. Худлаа хэлсэн хүнд гэрийнхээ гаднаас шороо сэгсэрээд алт олдог гэх нь бий. Баянхонгор аймагт ажлын байрнаас их юм алга. Урд нь метр нүх ухахад 500 төгрөг байсан бол одоо 2500-аар ухаад өгөөч гэхээр хүн олдохоо байсан. Зун болохоор албан хаагчид амрахаараа бүгд алтанд явдаг гэсэн сонин мэдээ байна. Зургаа, долоон зуун малтай хүн  малаа голоод алт дагаад алга болсон баримт ч байна.

...

Мэдэхэд илүүдэхгүй-Баримт-Цахилгаан хангамж

Бичсэн: 19:31, 2008-09-30

Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг нэн даруй шийдэхгүй бол хүн амыг орон сууцаар хангах  боломжгүй юм шиг ярьдаг ч манайх дөрөв дэх эх үүсвэрээ бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй байна.  Одоогийн байдлаар дөрөвдүгээр цахилгаан станц хүчин чадлынхаа 60 орчим хувиа ашиглаж байгаа бөгөөд “Баянгол хороолол”, “Яармаг”, “Орбит”-ын чиглэлд  шинээр ашиглалтад орох    нийслэлийн зүүн бүсийг цахилгаан, дулаанаар бүрэн хангаад зогсохгүй, оюутолгой, таван толгойн уурхайг цахилгаанаар хангах бүрэн боломжтой. Дулааныг хол дамжуулах нь зардал өндөртэй тул нийслэл, станцаа дагаад  зүүн тал руугаа хөгжих бололцоот...


Мэдэхэд илүүдэхгүй-Эрчим хүчний үнэ

Бичсэн: 19:24, 2008-09-30

ТЭЦ-4-ийн нэг квт цахилгааны өртөг 20 төгрөг, харин худалдах үнэ нь 27 төгрөг. Үүнийг цааш нь дамжуулах, түгээх станцууд та бидэнд хүргэхдээ 52 төгрөгөөр нийлүүлж байна. ТЭЦ-4 өдөртөө 8.5 сая квт эрчим хүч үйлдвэрлэдэг. Тэгэхээр өдөртөө 59.5 төгрөгийн ашиг хийх тооцоотой, гэвч энэ нь үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын зардлын хаана ч хүрдэггүй. 74.2 га газарт 74 барилга байгууламж байхад энэ ашгийг ашиг гэж харахад хэцүү.

...

Төгрөг, төр хоёрт итгэх арга алга

Бичсэн: 18:28, 2008-09-29

Хотын дарга хэдий хэрийн авилга авсныг мэдэж болдоггүйтэй адил ченжүүдийн гар дээр өдөрт хэдэн доллар эргэж байгааг мэдэх арга алга. Лав л өөрсдөө их нуух юм. Тэр ч аргагүй биз. Арван сая доллартай гээд хэлчихвэл алуулах байлгүй, муусайн дээрэмчдэд.

 “Хоршоолол” нийгэмлэгийн цаад талын нарийхан гудамжны хажуугаар эгнэх түүцнүүдийг бид “Найман шарга” худалдааны төв гэж нэрлээд уджээ. Арилжааны банкууд долларыг зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдаж аваад өндөр үнэтэй зардаг болохоор иргэд “Найман шарга”-ыг зорих нь их. Эндхийн ченжүүдэд энэ нь аз. Харин сүүлийн үед банкууд ханшийн үнийн...


Өвгөн партизаны яриа

Бичсэн: 19:26, 2008-09-25

Өвөө, бид хоёр бүтэн сайнд нар битүү, өглөө эрт Дархан хотыг зорив. Уг нь би, өмнөх өдөр нь явъя гэсэн боловч хөдөөний айл хагас сайнд юм гардаггүй гэнэ. Мань өвгөн утсаар яриад идшээ төхөөрүүлчихсэн тул яарах юмгүй ч нарны эртэд бушуухан яваад ирэх миний адгуу зантайгийн эрхэнд хөгшин залуу хоёр, шулуун замаар шинэхэн япон тэргийн хурдыг 100 хол гарган гишгэж өгөв. “Эф эм”-ийн Монголын радиогоор “мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэг” ярьж байна. Уг нэвтрүүлгээр хулгайд алдагдсан малыг нас, зүсээр зарлаж буй нь идшэнд явж буй бид хоёрт сонин. Дээрээс нь иймэрхүү мэдээ явдги...


Архийг үнэгүй болгоё

Бичсэн: 19:03, 2008-09-25

Гэвэл хэн хамгийн их уурсах вэ? Архи үйлдвэрлэгчид түүнээс татвар авдаг төр.
Хэн хамгийн их баярлах вэ? Архичид. Үүний байрыг соливол урвуу хамааралтай.
Гэлээ ч архийг үнэгүй болгох нь архи, архичинтай тэмцэх хамгийн шилдэг арга гэж үзнэм.
Бид орос ах нараас архи уухыг нь сурахдаа ядаж загас, хиамаар даруулдгийг нь хаячихсан. Нэг ёсондоо оросууд архиа хоолоор даруулж хэрэглэдэг.
Гэтэл жунгаа нөхдөөс сурах юм бас байнаа. Тэд бол хоолоо архиар даруулж байна. Харин бид, архиар хоол хийж байна.
Хоёр хөршөөсөө хамгийн адгийн нь авсан байгаа юм даа.

                                             ...