Ямаа яах вэ, ямбий байшингаа янзлахсан
Бичсэн 16:10, 2008-10-11
Өнгөрсөн сонгуулийн үр дүнд хүүхэд бүр 10 мянган төгрөг авдаг болсон. Харин энэ удаагийн сонгуулийн үр дүнд ямаа бүрт 5 мянган төгрөг өгөв. Ямаа, хүүхэдтэй барьцсан гэнэ. Тэгээд ямаанд өгч буй энэ мөнгөний дүн нь 30.5 тэрбум буюу 30 орчим сая доллар болж байна. Мэдээж энэ мөнгийг ямаа авахгүй нь тодорхой тул ямаачин авна. Ямаачин үүгээрээ бэлчээр, мэлчээрээ тохижуулна гэх биш идэж уугаал дуусгах нь тодорхой. За яахав, бизнес сэтэхүйтэй нь хадгалж мадгалаад зохицуулдаг л байх, гээд маньд ямар падтай юм. Би хотын хүн. Гэхдээ л гол харлаад байгаа юм. Очиж очиж ямаанд гэхээр.
Ер нь хотын хүмүүст баргийн юм наалдахгүй юм. Жилд 400 км зам хөдөөд шинээр тавьдаг гэнэ. Гэтэл хотод нэг метр зам тавьдаггүймаа гэхэд засаж байгаал юм алга. Ингээд л яваад байвал наян юм болно. Уур хүрмээр, гомдмоор шийдвэр баахан гаргах юм. Аргагүй л дээ. Хотоос ердөө 26 гишүүн л байгаа. Бусад нь хөдөөнийх. Хотын эрх ашийг энэ 26 хамгаалдаг юм шиг байгаам. Хөдөөний гарууд үнэн элгийн. Тэр гишүүн болсон нөхдүүд. Саяхан би Ховд аймгийн засаг даргын компьютерт нэвтрэхгүй юу. Урд нь тэр этгээд УИХ-ын гишүүн байсан гээд байсан. Ажлын төлвөлгөө нь хорооны даргынхаас долоон дор. WORD дээр шугамдчихсан гүйцэтгэх ажил, хариуцах эзэн гээд л. Тэр нь тэгээд аймгийн хийх ажлын төлөвлөгөө. Шууд инээд хүрсэн. Ийм гарууд л их хуралд байдгийм байна лээ. Бат-Эрдэнэ аварга, маварга бол бүр алж байгаа байхаа. WORD ч үгүй байлгүй.
Ямаандаа эргээд оръё. Ямаанд өгсөн 30 сая доллараар хотод ямар ажил хийж болохыг сая сууж байгаад жоохон тооцоо хийв. Үйлдвэр, мүйлдвэр гээд зөндөө юм байгуулж болох талаар хүн бүхэнд өөрийн гэсэн бодол байгаа байх. Миний бодол ийм л юм. Хотоо тохижуулах. Гэрээ засна гэдэг шиг. Зам тавибал лав л 20 км-ийг элбэг хийнэ. Хотын нийт замын аравны нэгийг шинэчлэнэ гэсэн үг. Гэхдээ замын асуудал эрх биш ху намынхныг буувал шийдэгдчих юм шиг байна лээ. Мөнгө нь байгаа. Сая Билэгт дарга юу ч хийж чадаагүй болохоос, өвгөн дэндүү хаширлаад хөдлөөгүй юм байна лээ.
Одоогоор нийслэлд орон сууцны нэн шаардлагатай зуу мянган өрх байгаа. Тэдэнд зориулж жидээ 1000 орчим орон сууц барьдаг. Харин энэ жил 9000-ыг ашиглалтанд өгч байгаа гэсэн. Энэ бол сайн үзүүлэлт. Гэхдээ хот байгуулалт, газар зохион байгуулалт нь замбараагаа алдсан. Тэгээд газар нь ч олдохоо байсан. Өнгө өнгийн, том жижиг байшингууд сая баригдсан л даа. Хотын имиж, мимиж нь ч хаа байгаам. Эрээвэр, хураавар элдвийн нэртэй. За тэр ч яахав. Миний бодлоор 40, 50 мянгат, 120 мянгат, Төмөр замын 9 шар, Комбинатын шарууд, 220 мянгат, Таван шар зэргийг шууд л нураамаар санагдаад байдгийм. Яг хотын төвд, будаад ч өнгө ордоггүй. Нийслэлийг үнэн гутаасан. Эднийг нураагаад шинэ орон сууцны хороолол барихын тулд баригдсан байшингаас өгнө гэж байхаар шууд л худалдаж аваад газрыг нь дуудлага худалдаагаар өгчмөөр санагдаад байдгийн. Ингэхээр нэг айлыг дундажаар 60 саяар авахад ямаанд өгсөн 30 саяар 500 айлыг суллаж байна. Ингэвэл комбинатын шаруудын оронд цоо шинэ хороолол дороо босно. Дараа жилийн өдийд дууссана гэж тооцож байна. Цаад барилгынхан ч аймаар болчихсон юм байна лээ шдээ. Технологи нь ч гялс.
Тэхгүй бол долдугаар хороолол гээд ногоон нуурын гэр хороололынхонд байр өгнө газраа өгчих гэсэн чинь алгын чинээ газар дээр арван айл байна гээ биз дээ. Тэгээд яаж ч чаддаггүй.
2008 оны 10 дугаар сар 11
