Mister Х




шинэ оны эхлэл

Бичсэн 02:43, 2011-01-05

2011 оны 1 дүгээр сарын 5

 

Шөний нэг цаг болж байгаа болохоор дараа өдрөөр нь бичлээ. Өнөөдөр Эркагийн төрсөн өдөр байсан болохоор жаахан балгачихлаа.

"Чонон сүлд" номыг уншчихаад өөртэйгөө суух гэж яарч байсан боловч яг юу бичихээ мэддэггүй. Сүүлийн үед би, нэг л их гомдомтгой болж. Юу ч байсан таалагдахгүй, тэгээд нэг их сүртэй  гомдох болж. Элдвийн юм бодогдоол бичих гээл гар загатнаад байсан яг суухаар таг. За байз өнгөрсөн жил юу уншснаасаа эхэлж бичдэг ч юм билүү. Дээш нь гүйлгээд нэг хараадахъя.

Хараад байсан чинь зүгээр байгаагүй юм шигээ. Нэг их ситуци энэ тэр бичиж. Бас нэг кино зохиолорхуу юм сараачиж.

За ямар ч байсан санаанд байгаагаас Сталины намтар, ганц хоёр бөөгийн ном, хуулийн тухай бага сага, менежмент энэ тэр байгаа, тэгээд явж, явж уран зохиолын ном руу орсон. Үнэн гоё доо. Ер нь би яагаад уран зохиол уншихаас тээр шаагаад байсан юм бол доо. Дүнхүү гар шүү, эрт л уран зохиолтой нөхөрлөх байсан юм. Эдэн дотроос Айн Рэндийн “Эх сурвалж”,  Зян Рунгийн “Чонон сүлд”, Марио Пюзогийн “Загалмайлсан эцэг” зэргийг уншсан нь номонд хандах хандлагыг өөрчлөөд хаячлаа.  Дарвиад өнөөдөр гурван ном авсан нь эхнийх нь Жек Лондоны “Цагаан соёот”, удаах нь Р.Чойномын “Хориотой модны жимс”, сүүлийнх нь Дэвид Боаз “Либертаризм”.  Яруу найраг, уран зохиол, философи. Уран зохиол уншина гээд л байсан засрах янз алга. Ямартаа ч миний номын сан өнгөрдөг жил хүнээс авсан, хүн өгсөн, өөрөө авсан гээд 30 орчмоор зузаарч. Харин би улам зожигроод л. Ганцаар байхыг илүүд үзэх болж. Хүмүүсийн зан үйл, яриа хөөрөөнөөс залхаж байна.  


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax