Эхлээгүй байхдаа дууссан “архийг үнэгүй” болгох судалгаа
Бичсэн 23:23, 2009-01-27
“Архийг үнэгүй болгоё” гэсэн юм жил гаруйн өмнө бичиж байсан юм. Саяхнаас “үнэгүй болгочвол” нээрээ яах бол гээд “азаартаад” байхийн. Ямартаа ч “архины үнийг унагавал нэмсэнээс хамаагүй үр дүнтэй” гэсэн таамаглал дэвшүүлээд судлаад үзмээр санагдлаа. Бодлогын судалгааны сэдэв болгох гэсэн болдоггүй ээ. Тэгээд “Зарим бүтээгдэхүүний үнийг албаар буулгасанаар үүсэх нөхцөл байдал” гэж судалгааны ерөнхий чиглэлээ томъёолж “Архины үнийг хямдаруулж архидалттай тэмцэх боломж” гэж сэдэвтээ даруухан боловч “логик” муутай нэр өгөв. Шийдвэр гаргах орчин энэ тэрээ судалж үзээд ер нь хийгээд үзье гээд өөртөө “лут” зорилт тавив. Шууд “гүүгл”-дээдэхсэн чинь “пөө” есөн шидийн судалгаа байнаа, архины эсрэг. Баримт байнаа, ашиглаж л чадвал. Ямар ч байсан үндэслэл нь аятайхан боллоо. Орост Чеченийн дайнаас гадна Архины гэх иргэний дайны гал улалзаж байхад Монголд ч Архины гэх буун дуугүй дайн цус урсгасаар байна. Москва энэхүү Архины дайнаа зогсоохоор найтааж эхэлсэн юм чинь Монгол удахгүй ханиах байх гэж найдна гэж нэг эр авч өгчээ. Үүнийг нь авлаа, ер нь гоё гоё ишлэл, баримт, дүгнэлтүүд байнаа.
Судалгааны таван арга сонгов. Үнэгүй болгох юм чинь татваргүй л болж таараа. Тэхээр архинаас улсын төсөв хэдийг олдогийм, элдэв шалгалт торгуулиар бас хэд хэрийн юм босгодгийн гэх мэтийг судлах. Тэгвэл архинаас болж хэдий хэрийн хохирол гардгийм гэсэн шинжлэх болон харьцуулалтын арга цугтай. Макро, микро орчны шинжилгээ буюу хүчин зүйлийн мэдээлэл боловсруулах, шинжлэх арга. Хэлэлцүүлэгийн буюу анкетын гэсэн таван судалгааны аргыг тоон болон чанарын байдлаар нь хүснэгтэллээ. Судалгааны талбар, төсөв, төлөвлөгөө гаргахаа ч мартсангүй. Гэтэл туршиж үзмээр санагдаад болдоггүй. Эцсийн эцэст энэ судалгааг туршиж үзэхгүйм бол үр дүнгүй болох нь тодорхой болов. Нээрээ яаж ч бодсон туршихгүйм бол ямар үр дүн гарахав дээ. Шалгах л хэрэгтэй. Шалгаж байгаа нь энэ гээд нэг сумыг хавтгайруулаад архидуулаад байлтай биш. Ингээл судалгаа эхлээгүй байхдаа өндөрлөлөө. Юутай ч дизайнаа хийсэн нь их юм, гэлээ ч хайран цаг.
Үүнийг юуны учир бичив гэхээр, судалгаа хийх гэж буй оюутан залууст хэрэгтэйн болов уу, мөн архитай иймэрхүү зоримог байдлаар тэмцвэл яасийн бэ л гэх гэсийн.
