Mister Х




Архийг үнэгүй болгоё

Бичсэн 19:03, 2008-09-25

Гэвэл хэн хамгийн их уурсах вэ? Архи үйлдвэрлэгчид түүнээс татвар авдаг төр.
Хэн хамгийн их баярлах вэ? Архичид. Үүний байрыг соливол урвуу хамааралтай.
Гэлээ ч архийг үнэгүй болгох нь архи, архичинтай тэмцэх хамгийн шилдэг арга гэж үзнэм.
Бид орос ах нараас архи уухыг нь сурахдаа ядаж загас, хиамаар даруулдгийг нь хаячихсан. Нэг ёсондоо оросууд архиа хоолоор даруулж хэрэглэдэг.
Гэтэл жунгаа нөхдөөс сурах юм бас байнаа. Тэд бол хоолоо архиар даруулж байна. Харин бид, архиар хоол хийж байна.
Хоёр хөршөөсөө хамгийн адгийн нь авсан байгаа юм даа.

                                                                                              
Бидний хамгийн сайн мэдэх БНХАУ-ын Эрээн хот 400.000 хүн амтай. Ердөө хоёрхон архичинтай гэж ярьж байсан. Архи хэтрүүлэн хэрэглэн шартахаараа эмнэлэгтээ очоод дусал хийлгээд босч ирээд ажилдаа явахыг нь нүдээрээ үзсэн. Гэтэл манайхан өдөржингөө орондоо хэвтчихээд “Кука” залгиастай. Эсвэл нэг л удаа уусан бусдад нь шараа тайлсан гэгчээр нэлээд хэд хоног үргэлжлүүлэн даврах.
Хамгийн гол нь Эрээнд архийг худалдаж авъя гэвэл захын ТҮЦ юмуу гудамжны сонин зардаг хүнээс аваад хаана ч хамаагүй уучихна. Түүцэнд ч гурван юань, бааранд ч гурван юань. Ундаанаасаа хямдхан. Тэгээд л тоосонд дарагдаад гудамжинд л хэвтэж байдаг юм билээ. Магадгүй хамгийн хямдхан бүтээгдэхүүн гэвэл архи л байх. Архи ингээд үнэ хүндээ алдаад ирэхээр ямар ч гоё шилэнд хийгээд мундаг чамин шошго тавиад ч нөгөө муу хог харагддаг юм билээ. Тэхээр энэ муу хогийг аваад том даргын өрөөнд ороод задлахаар хаашаа ч юм. Цагаан сараар аавдаа бариад золговол бүр ч шившиг болохоор. Үнэгүй юм хог л болдог юм билээ.
Манайд энэчлэн архийг үнэ хүндгүй болгочихвол үсрээд л хоёр сар архидана биз. Тэгээд л өвгөнтийн архичид нь хамгийн түрүүн уусаар байгаад үхээд дуусна. Арай гайгүй нь жигшээд архи уухаасаа айна, дээрээс нь ичнэ биз дээ.
Тэхээр архийг үнэгүй болгохоос өдгөө УИХ-д сууж байгаа архины үйлдвэрийн эзэд айж байна. Төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг л юм бол тэр хар усыг үнэгүй болго. Юмыг боох тусам улам цаашаа явдаг, үнэд хүрдэг.


Бичсэн honzo 20:39, 2008-09-27

Хэхэ. Илүү үр дүнд хүрч магадгүй шүү

Бичсэн gereltuya 12:17, 2008-09-26

Ерөөсөө бодож байгаа юм байна, энэ өнцгөөс нь. Үнэн юм байна. applause

TIIM SHOO

Бичсэн DESI 10:36, 2008-09-26

тийм шүү


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax