Америкаас ирсэн клип
Бичсэн 20:45, 2008-10-11
Монголын “Ди Жи” нар гадаадад гарахаараа тогооч болдог, гадны тогооч манайд ирэхээрээ “Ди Жи” болдог гэж саяхан болсон UBS music video awards 2008-ийн хөтлөгч хошигноод авна лээ. Нэг франц эр монгол дууг францаар дуулсны төлөө. Тэгвэл тэр тайзнаа манай урлагийнхан гадагшаа гарахаараа тогооч болоод байдаггүйг Америкад байгаа Чинбаа баталлаа. UBS music video awards 2008-ын тайзнаа Чинбаа “Жалам хар” нэртэй шинэ клипнийхээ нээлтийг хийлээ. Клипийг “амирдаш” студид бүтээж ардын зураач Ц.Амгалан зуржээ. Нэг ч компьютэр график оролгүй дандаа зураасан зургаар амилуулсан энэхүү клипээ АНУ-аас шууд утсаар холбогдон Чинбаа клипээ нээсэн нь энэхүү наадмын бас нэгэн сюрприз байсан бизээ. Ямартаа ч энэхүү “Жалам хар” бүтээл Чойдог гуайн бүтээл бөгөөд хөгжмийн найруулгыг прогрес рок хэлбэрт оруулсан нь манайдаа бас л шинэ юм. Удахгүй уг клип бүх телевизүүдээр гарна.
Та энэ бүтээлийн сүүлийн хэсгийг нь хөгжмийнхөө хамгийн чанга дээр нэг сонсоод үзээрэй. Үнэн тасархай. www.chinbaa.com дээр байна лээ.
