Үндэсний үзлийн цагаан толгой
Бичсэн 10:07, 2008-10-17
Баянхонгор аймагт ажлаар явж байхад аймгийн засаг дарга нэг ном дурсгахгүй юу, өнгөрдөг хавар. “Ерэн жилийн дурсамж” нэртэй, Г.Бирваа гуайн дурдатгал бололтой, нээх зузаан. Гэртээ авчраад л номын сандаа хаячихсан. Бас ч үгүй миний номын санг чимээд удсийм. Тэгээд л яахав, тэгэж, ингэж байгаад л нэг нартай өдөр нээдэг л юм байна. Миний хувьд Г.Бирваа гуайг хөгжмийн зохиолч гэдгээс өөрийг мэдэхгүй. Баахан хөгжим, хөгжмийн тухай, аягүй бол дууны үгнүүд нооттойгоо гараад ирнэ гэж санадаг байсан юм байлгүй. . , тэгээд л их удсан хэрэг л дээ, аягүй бол.
Гэтэл юу гарч ирсэн гэж санана. Тэр аяараа түүх, монголын. Дурдатгал, намтар эдэн чинь нэг л хүний тухай гардаг биш бил үү. Гол баатарын амьдрал ахуй, дотоод ертөнц гээд л. Гэтэл бүхэл бүтэн улсын нэг үеийн түүх, соёл гараад ирдэг байгаа. Мэл гайхсан. Ямар мундаг ойтой, яасан сайхан мэдрэмжтэй, ажилч хичээгүй хүн бэ. Би л ийм намтар харж байгаагүй. Гэрэл цацраад л явчихдагийн байна лээ. За тэгээд түүхийн номууд чинь ном, баримт сэлтээр баяжигдаад явдаг болохоор уран сайхан дутаад байдгийн. Энд өөрөө үзсэн, харсанаа бичсэн болохоор уйлуулж, инээлгэж бас дургүй хүргэж байна. Яа, яа, гайхалтай. Та минь нэг уншаач, энэ номыг. Уншсан нэг нь сэтгэгдлээ хуваалцаач. Унших хүсэлтэй хүн байвал би хэсэгчлээд сонирхолтой хэсгийг блогтоо оруулъя л даа, яадгийн. Монгол хүнд хэрэгтэй бишгүй л юм байна лээ. Үндэсрхэг үзэл, мүзлийн чинь цагаан толгой байна лээ. Өч, төчнөөн кино, клип, жүжгийн санаа. . . Цаг гаргаж заавал хараарай. Санаа, оноогоо хуваалцаарай.
