Монгол “идол” бол тэр биш
Бичсэн 12:38, 2008-10-21
Бидэнд өөрийн гэсэн “идол” байдаггүйм билээ. Үлгэр дууриал болчих хүн бодоод, бодоод олддоггүй. Ядаж утга зохиолд ч олигтой дүр үгүй. Түүхэн талаас нь хайвал Чингэс, Сүхбаатар . . . гээд л болоо. За тэгээд утга зохиолоос хэв шинжит дүр, мүр гээд судлаач биш болохоор олон юм яримгүй. Гэхдээ л Тоорой банди, Тогос чүлтэм гэж эрэлхэгдүү дүр нь хулгайч. Хулан, Цамба гээд арай гайгүй нь амьдрал хайр дээр тогтоно гээд “романтиклачихна”. Өнөө Баабар гуайн хэлдэгээр “өмд нь цоорхой эх орончид”. Идеалист, материлист гэдгээс тэс ондоо прогматикч хандлагатай болсон өнөөгийн нийгэмд бид болон бидний дараагийн үе хэнээс үлгэр авч, юугаа дуурайх юм бэ? Гэтэл Солонгосыг хар л даа. Ким ду хан, Жан гум, Им Сан У гээд миний мэдэхийн түүхэн дүрүүд. Утга зохиолын маягийн буюу зохиомол Тэ Сан, Ким Ин Ха, охидыг байлдан дагуулсан Чан Ву эд нар бол алж байнаа. Тэр аяараа залуусын ертөнцийг үзэх үзлийг өөрчилж байгаа байхгүй юу. Эднийг чинь л дуурайгаад нэг хэсэг цагаан ороолт, мороолтоор гангараа биз дээ. Нүүрэн дээрээ үс засалт, хувцаслалтыг нь дуурайж байгаа боловч цаанаа бол нэгийг бодцон л яваа. Охин найрах нь ч хүртэл загвартаад явчихдаг байхгүй юү. Арай соёлжуу.
Харин түүхэн дүрүүд их утгатай. Өөрийн орны соёл, түүх, зан үйл, ёс заншлийг зүгээр л уран сайханжуулаад “номлоод” хаячихаж байгаам. Гэтэл, маниус сүүтэй цайгаа олигтой чанаад уучихаж чадахгүй хирнээ хэнээр ч заалгахгүй кимчи дараад идчихсэн тууж яваа даа. Загварыг нь дуурайж болноо, агуулгыг нь аваад хойч ирээдүйгээ хүмүүжүүлээчээ. Гадныхны алаан, хядааныг яасан сайхан дууриаж байнаа. Монголын кино, клип, рекламууд. . , янзтай, янзтай. Хэлбэр нь бишээ агуулга нь чухал. Сэдэв нь олдоггүйн бол Г.Бирваа гуайн “Ерэн жилийн дурсамж”-ийг унш. Тэр хувцаслалт, хэв маяг энэ тэрийг нь хуулдаг бол зөв. Яахав, соёл сурна. Үндэсний заншил л чухал. Шал өөр юм шүү дээ. Манайхны хажууд энэ муу Солонгосчууд бол юу юм бэ, ёстой жижигдэнэ. “Айлаас ирэхээр авдараа уудлаа” гэж. Гээд бодохоор бидэнд “идол” бий. Тэр лав биш. Тэгэж байгаад Г.Бирваа гуайн номноос оруулнаа.
Та юу гэж бодож байна. Сэтгэгдлээ хуваалцаач. Сэтгэгдлээр чинь ном гаргая. Олны санаа оломгүй далай гэж.
