Mister Х




Зах зээлийн судалгааг ингэж л хийгээд байгаа юм даа

Бичсэн 19:02, 2008-10-21

Базаахгүй мөртөө баян “гарууд” бишгүй. Эрдэм номын мөр хөөгөөгүй хирнээ энхүүхнээс мөнгө олоод байх юм, зарим нь. Боловсролоор мөнгө хийх л зориулалттай биз дээ. Сураал байдаг, сураал байдаг, сурсан юм нь  мөнгө босгохгүйм бол сурсаны хэрэг юун.  Манай нэг найз байдгийм, найм төгссөн л гар.  Амьдралын хар ухаан ихтэй. Уншдаг сонин нь “Зар мэдээ”, “Шуурхай зар”. Үздэг суваг нь “exit” мэксит. Энэ чинь тэр аяараа зах зээлийн судалгаа юм байна лээ. Ямартаа л хааяа нэг наймаа хийхээрээ нөгөөх рүүгээ утас цохино. Юм юмны үнэ ханш, шахаа, махааг андахгүй. Яг л лавлах товчоо, 1950 энэ тэр  бол мэдэх нь мэднэ. Гэхдээ л мань хүнийх шиг сэтгэлийн гүний мэдээлэл биш. 1950 бол зүгээр л машин. Харин манайх бол махан мэдээлэл.  Том наймаа хийхээрээ нөгөөхөө дагуулна. Гүй ээ бас урамтай шүү. Надаах чинь тийм юмнаас эхтэй, тэрнийх, энэнийх гээд уг үндэс, гарал үүслээр нь буудахаар яг л байгаа ононодоо. Гэхдээ үүнд чинь бас мэдрэмж хэрэгтэй. Хөдөөний нэг “гард” өнөө найзыхаа тухай ярихгүй юү. Гэтэл маргааш нь нөгөө хөдөөний нөхөр чинь баахан зарын сонин аваал туугаад байна. Мөнгөтэй хөдөөний баагий чинь нэг харсан чинь газар, орон сууц яриал “пэг, пэг” үсрээд байна. Нэлээн юм ярьж байнаа, үл хөдлөх хөрөнгө дараал. Нөгөө үнэ хадчихсан үед. Одоо үгээ хэлж байна шт. Хөдөөний баагий, яахав. Банкууд зээлээ хаагаад, Америкийнх шиг үл хөдлөхийн үнэ унахыг тооцоогүй. Одоо хэншүү үнэртүүлээд л харайлгаад байгаа, ойртохоос аймаар. Бөөн зовлон яриад. Эргээд яриандаа оръё. Мань хүний бас нэг авууштай чанар нь ийм, тийм наймаа хийнэ, барина гэж хэзээч ярихгүй. Хүний яриаг ангайж байгаад сонсоно. Ямар сайндаа би найзыгаа хүн уншдаг гэдгийн. Ном энэ тэр уншаад өөрийгөө ядраахгүй. Хүний яриаг залаад, таарсан хүнээс таарсан юм аа л авна. Элдвийн элий балай ярианаас ч юм олоод байдгийн, янзтай гар шүү дээ.  Саяхан мань эр, долоон буудлын тэнд нэг байшинг хямдхаан туугаад хэмх мөнгө хийж байгаам. Авахынхаа өмнө өглөөнөөс үдэш хүртэл нөгөө байшингийнхаа хажууд хөшөө зогчихсон гэж байгаа. Тэгэж зогсохдоо үүгээр ямар хүмүүс, ямар цагт, яаж явж байна гэх мэтчилэн нэг нэгэнгүй ажиглаад л зогсоод байж. Тэгээд л энд чинь байз, иймэрхүү юм нээвэл болохын байна гээд дүгнэлт гаргачихаж. Гэртээ хариад хэдэн талаас нь бодож хоноод өглөө нь босоод өрөвдмөөр юм ярьсаар эзнээс хямд үнээр авсан байна. Одоо бол “под” хийсэн орлоготой гэж байгаа. Тэгээд л мань эр одоо сонингоо уншаад гэртээ сууж байгаа. Зах зээлийн судалгаа, орчны шинжилгээ зэргийг  ингэж л хийгээд байгаа юм даа. Хэнд ч ярьдаггүй нууцыг нь хааяа нэг яриулчихнаа, би ч бас найзыгаа нэг муу юм уншаад байхаа мэднээ. Түүнийг бид “хурандаа” гэж авгайлдгийн, яахав муу найзыгаа нэг ч гэсэн хүнд таниулъя л даа.

Энэ зах зээлийн судалгаа мөн үү, та юу гэж бодож байна. Сэтгэгдлээ хуваалцаач. Сэтгэгдлээр чинь ном гаргая. Олны санаа оломгүй далай гэж.


Бичсэн bolor (зочин) 21:30, 2011-11-06

зах зээлийн ухаантай хүн мөнгө тарьж чадаж байна. олон сургууль төгсөөд, эрдэмтэн доктор болсон чамьдрал нь өөдлөөгүй хүн байдаг нь сурсан эрдмээ практик болгож хүний болон амьдралын ухаанд суралцаагүй зөвхөн онол сурсантай холбоотой харин энэ хүн танхимын хичээл үзээгүй ч амьдралын ухаанд багаасаа суралцаж чадсан байна. эдийн засаг болон багахан ч болтугай боловсрол эзэмшвэл илүү ихийг хийх байхаа амжилт хүсье

Бичсэн Зочин 18:50, 2009-04-28

big hug

Бичсэн galbaatar 20:01, 2008-10-21

уншаад нэг юм санаанд орчлоо,

Авраам Линкольн ерөнхийлөгч байхаасаа өмнө, зүгээр нэг бацаан байхдаа Үндсэн хуулийн тасархай олоод тэгээд түүнийгээ байнга харж тэр хэсэгхэн текстийн талаар тунгаадаг болжээ.
. . .
тэр ерөнхийлөгч болсон.

Ийм зүйлийг би нэг зүйлийн талаарх уйгагүй бодолтой холбоотой гэж бодож байгаа
applause

Бичсэн хундага 19:44, 2008-10-21

мөнөөс мөн.

эдийн засаг, санхүүгийн боловсролгүй ч гүйлгээ ухаантай, мэдээлэл боловсруулж дүн шинжилгээ хийх авъяастай, мэдрэмжтэй, хөнжлийн хэрээ мэддэг, бас азтай эр байна.


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax