Монголчууд дахиал хэрэлдэх нь
Бичсэн 10:19, 2008-10-22
Хэзээ ч нэг нэгийгээ хүлээн зөвшөөрдөггүй мөртөө шилдэгээ тодруулах дуртай урлагийнхан дахин нэг юмаар шилдэгээ шалгаруулахнээ. “Болор цом”, “Пентатоник”, “Алтан микрофон”, “Утгын чимэг”, “Азтай бадарчин” саяхан хэл амтай болсон “UBS music video awards”, гээд яруу найрагчид тэгээд рок, попынхон, хошин шогийнхон. Үндэсний бөх хүртэл үнэн унаад, даваад байгаа нь мэдэгдэхээ байсан. Одоо киночид уралдана, бөөн гомдол гарнаа. Тэгээл уралдаад тэмцэлдээд байна, янзтай ард түмэн шүү, бид. Төрөөс өгсөн шагналыг хүртэл үнэн, худал гээд л. Сүүлд нь ард түмний гавьяат ч болж байх шиг. Ямар шүүлтүүрээ шүүдгийн бол. Гадныхан яадийн бол , үзсэн дуулсан юм байвал санаа, оноогоо хуваалчаач.Тэгээд нэг сэдэв болгоод аятайхан юм бичьцгээе, бүгдээрээ, бөөнөөрөө. Дөнгөж сая төрсөн бодол юм шүү.
