Хүүдээ хичээнгүйлэн захих нь
Бичсэн 11:01, 2008-10-24
Үлбэгэр, даруу найзууд
Үнэнч анд чинь биш, дайснууд
Суусан газартаа тэднийг хүү минь
Бээвийсэн чигээр нь хаяад бос
Уусан дарсныхаа лонхыг
Хань болгоод үлдээ
Үнэн, гашуун яриа
Цог зальтай байсныг чинь
Үхэх нь дөхсөн амь бүхэн
Тэндээ хэлэлцэн, хов болгох заяагүй
Тийм хүмүүс чамайг ажиж, мэдэрч амжихгүй
Тэмцлийн харгуйд хэзээ ч хань болохгүй
Жа. Баяраа
Яруу найрагч Жа.Баяраа бид хоёр зүгээр л танилууд юм. Тэрээр "Гоо засалч цаг хугацаа" хэмээх номоо хэзээ ч билээ, над дурсгаж байсийм. Түүнээс энэ шүлэг нь таалагдаад байхаар нь оруулчихлаа.
{ сэтгэгдэл бичих }
