Энэ нөхөд юу хийгээд байна, ер нь
Бичсэн 09:49, 2008-10-22
Та бүхний оролцоотойгоор ном гаргая гээд байгаа минь ийм учиртай юм л даа. Надад нэг ийм бодол байгаад л байдгийм. Санаа бол биш юм шүү. Учир нь энэ нь Америкад байж л байдаг, үүнийг нь хүн бүр мэддэг, бүр гарын авлага, түүх маягийн юм болчихсон байдаг гэж сонссон. Юу вэ, гэвэл үе үеийн ерөнхийлөгчийн тухай. Гэхдээ дандаа сайн талаас нь. Жишээ нь, Рейгэний үед хүйтэн дайн төгсгөл болсон, Клинтоны үед боловсролын салбар шинэчлэгдсэн, Бушийн үед алан хядагчдыг устгасан ч гэдэг юмуу. Манайд бол ерөнхийлөгч бол нээх дөвийхгүй учраас үе үеийн Ерөнхий сайдуудын шилдэг ажлуудыг нь жагсаах юм. Ингэснээр хэд хэдэн эерэг үр дүн гараад байгаам. Ямартаа ч одоогийнх шиг бүх зүйлийг нь хараар будаад байхаар “өөх ч биш булчирхай ч биш” болчихоод байна. Алддаггүй хүн гэж хаа байхав. Муулж байхын оронд минийхээр М.Энхсайхан суурь үнийг чөлөөлсөн, Ц.Элбэгдорж банкийг эрүүлжүүлэх үндсийг тавьсан, Н.Энхбаяр банкыг эрүүлжүүлсэн, С.Баяр уул уурхайн ордуудыг ашиглаж эхэлсэн ч гэдэг юм уу. Ингээд маш сайн гүйцэтгэсэн ганц хоёр ажлыг маш сайн дөвийлгөсөн хэзээ ч дуусдаггүй, дөрвөн жилд нэг гардаг ном гаргаад байвал яасан юм бэ гэсэн бодол байгаамаа. Үр дүнд нь дараагийн ерөнхий сайд нь эхнийхийгээ үргэлжлүүлээд ордуудыг С.Баяр ашиглаж эхэлсэн юм чинь, Би ерөнхий сайд болохоороо үйлдвэрүүдийн үүдийг нээнэ гээд л маш тодорхой амлалт аваад л түүнийг хийхийг зорино. Хяналт нь ч тодорхой. Шүүгч нь ч тодорхой. Ажил ч тодорхой. Муулаад л байвал муу дээрээ төвлөрөөд. Нэг нь нуух гээд, нөгөө нь илчлэх гээд, цаана нь ажил явдаггүй. Ажил өгвөл өгсөн шиг өгөөд хянавал хянасан шиг л хяная л даа, та минь. Тэгээд л даахгүй нохой булуу хураана гэгчээр олон нийтээс “кок” авах гэж баахан ажлыг нэг дор амлаад. Нөгөөх нь сонгуулийн хугацаанд нь багтдаггүй. Дэс дараатай явдаг юмыг нэг дор бөөндөөд л. Нэг нэгийгээ хуураад л.
Тэгээд л сэтгэгдлээ хуваалцаач гээд байгаам даа.
