Mister Х




Хулгайч Монгол Улс

Бичсэн 23:58, 2009-01-10

Нэг муу гар утас туусан хөөрхий нэг бацаанд таван жилийн ял оноодог мөртөө хэдэн тэрбумаар идсэн хүн ямар ч ялгүй

/ Ц.Элбэгдоржийн үгнээс иш татав /

 

Тохиолдлын зүйл гэж байдаггүй, бүх юм зайлшгүй байдаг гэдэг. Аз гэдэг ч  санамсаргүй юм бишээ гэж. Тэгвэл азгүйтэл гэдэг ч тохиолдол биш гэдэг ойлгомжтой. Саяхан хулгайн хар гай намайг дайрлаа. Огт хулгай хийж үзээгүй хүн гэж байхад хулгайд юмаа алдаж үзээгүй хүн огт байдаггүй байхаа, манайд. Янз бүрийн юм бишгүй л хулгайд алдаж байлаа. Мөнгө, түрийвч, утас, цүнх, цув, малгай толгой гээд л. Хөдөө амьдардаг байхдаа хамгийн хайртай морио туулгаад их харамсаж байж билээ. Цэрэгт байхад үеийн цэргүүддээ байс гээл юухан хээхнээ шуулганаа, дарга нар болохоор, яаж алдсан яг тэгэж ол гэнэ. Яаж ч хичээгээд болдоггүйм билээ, сураагүй юмыг. Миний багад “хумсалсаар, хумсалсаар хулгайч, хуурсаар хуурсаар худалч” гэж ээж маань сургадаг байж билээ, тэр л хүмүүжлээрээ.

Харин өнгөрдөг лхавга гаригт миний бие унаж яваа машинаасаа цүнхтэй, цоо шинэ нөтбукээ адчихав. Харамсаж харамсаж нэг хэсэг цайрав. Бодоод байхнээ, тохиолдол байсангүй. Болох юм болдогоороо л болж. Бүр нэг юмаа алдах шинжтэй яваад байсан байна, тэр өдөр. Болгоомжтой хүнийг бурхан авардаг гэдэг болохоор баргийн юмыг алдчих хэнэггүй хүн биш л дээ, уг нь. Гэтэл тэр өдөр бүр нэг эз нь татсан юм шиг, урд өдөр нь баахан наацан, манараатай,  дээрээс нь нээх яваал, гадуур. Бараг тэгдэггүй хүн чинь. Аа гэхдээ, бодох юм бас байнаа. Алдсан адуугаа хайж явсанаас хойш энэ удаагийнх шиг ер нь адсан юмныхаа араас явж байсангүй, урд нь. Эхлээл бодлоо, алдсан хүн арван тамтайн үлгэрээр, нөтбуктэй цүнхээ авч гарсанаас хойш алга болсоныг мэдсэн үе хүртэлхийг  үйл явдал бүрээр нь бодлоо. Тэгээл менежмент хийлээ дээ. Хүмүүс ер нь өөрийн амьдралаа нарийн төлөвлөдгийм үү, бизнесээ болохоор төлөвлөөл. Энэн дээр чинь ямар, ийм тийм төлөвлөгөө байна “май” гээд гаргаад ирэх  бэлэн юм байх биш, бодлоо. Буруугаа чихэх баагий “байхгүй” юм чинь. Ямартаа ч цагдаад мэдэгдэх, зурхайчид очих хоёр зам байгааг тодорхойллоо. Гуравдах зам нь олон нийтэд зарлах, тэгээд бас бус юм ч төлөвлөв.

 

Эхлээд цагдаагаар орлоо буюу хамгийн эхний ажил

 

Өглөө ажил дээрээ иртэл ажлынхан аль хэдийн мэдцэн, хайран юм гээл миний өмнөөс халагласан улс. Цагдаад хэлнээ гэтэл, тэр бүтэхгүй ээ, тэрэн шиг худлаа юм байхгүй л гэцгээж байна. Өргөдлийг гараар бичдийм үү, шивдийм үү гэсэн чинь, өө гараар бичилгүй яахав гэж байна. Цаас аваад нэг агуулгаар гурван дүүргийн цагдаад өргөдөл бичив. Цаг хугацаа нь өөр өөр, тухайн үед зогссон газруудаараа. Тухайлбал, Баянгол дүүргийнхэд 3-р хороололд хоол идэж байгаад гээл. Эхлээд Чингэлтэй дүүргийн цагдаагаар орлоо. Заавал даргад нь өргөдлөө өгдөг гэнэ. Хоёр дарга байна. Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх тасаг гэж. Хоёр дарга минийх биш, чинийх мөн гээд жоол явууллаа. Машины цонх хаалга эвдээгүй, цоож цуурга хөшөөгүй болохоор гэмт хэргийн шинжгүй юм байна. Эцэст нь аль нь мэдэхгүй нэг дарга аваад өнөөх өргөдөлийг маань цохлоо. Тэгэнгүүт ажил шуударгийм байна. Шууд л нэг байцаагч хүүхэн аваад хэрэг бүртгэлээ дээ. Худлаа хэлсэн байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ нь л гэнэ, байцааж байцааж одоо станцаар бүх цагдаадаа үүрэг болгоно гэж байна. Их ажил хэрэгч юмаа, баярласан гэж юүхэв. Ер нь манайд байнга хулгай хийдэг гурван хүүхэн байгаа. Залуучууд нь машин ухдаг гэж байна. Дараа нь Баянголоор оров. Бас л дээрхтэй адил юм болоод Хатанбаатар хэмээх ахлах дэслэгч дээр орлоо. Танд сэжиглэж байгаа хүн байвал хэлээрэй, дор нь байцаалт хийгээд өгье гэж байна. Ингээд ажлын нэг өдөр өнгөрөв. Дарга нарыг олж  уулзахад хамаг цагаа авсан байв.  Ер нь цагдаагийн нэг цэгийн үйлчилгээ байх хэрэгтэй юм байна гэж даварсан юм бодоод гэр рүүгээ харив. Мэдээж болдоггүй л биз дээ.

 

Зурхайчид хандсан тэмдэглэл буюу хойт насандаа авлагатай боллоо

 

Ээжийн шүтдэг лам минийхээс өөр тул та өөрийнх дээрээ оч, би өөрийнх дээрээ очье гээд хоёр тийшээ явав. Ер нь манайх их ардчилалтай, гэр бүл. Хүн бүхэн өөр өөрийн философитой. Миний нам, чиний нам гэж үсээ зулгайж байсан удаагүй. Өөрийхөөрөө замнах боловч бие биедээ өөрийнхөө бодлыг хэлнэ, хэзээ ч тулгахгүй. Тэр нь ч дээр, бүгд бие биенээрээ бахархана. Бие биедээ л болоо. Ингэлээ гээд буруудаж доройдож яваа юм алга, бас “босс” болсон хүн алга.

Тэгээд орой нь хоёр талаасаа уулзтал хоюулангийнх яг адил зүйл ярьсан байна, хачин юм шүү. Ялгаатай нь би чонын шөрмөс шатаалгасан байв. Манай лам надад ном уншиж байхад би ийм юм бодов. Энэ бол үйлийн үр юм байна, урд насандаа би тэр хүнээс үнэтэй юмыг нь авч байж тэгээд хариугаа авч байгаа байх. Эсвэл хойт насандаа би тэр хүнээс хэрэгтэй зүйлийг салгана  гэж. Тийм болохоор би хойт насандаа авлагатай, үгүй бол би урд насныхаа өрийг төлсөн гэж бодохоор уужраад ч байх шиг. Ямартаа ч энэ төрөлдөө тооцоогүй болоо биз. Юутай ч, шүтлэг хэтрэхээр сохор болно. Шунал ихэдвэл шулам болно гэсэн ардын сургаалийг санан дууслаа.

 

Хулгайн компани байгуулъя

 

Ихэнхдээ би машиндаа ганцаарханаа явдгийм. Замын түгжээн дунд юм бодоол ганцаарханаа явж байхад гоё байдгийм. Одоо ч өдрийн ихэнхийг түгжээнд өнгөрөөдөг болж дээ.  Машиндаа явж байтал Эф Эмээр сүртэй зар явлаа. Гоёмсог ая яваад анхаарай, анхаарай гэж эхлээд хөгжим дэвсэн алдсан зүйлээ зарлаж байна. Бараг реклам гэж хэлж болохоор тэр зар, лав хоёр өдөр явсийм. Бүр сүүлдээ сая төгрөг өгнө гэлээ. Удалгүй өнөөхийг нь хулгайлсан таксины жолооч гарч ирээд сая төгрөгөө авсан тухай мэдээллээ. Хулгайчийг шийтгэх нь бүү хэл урамшуулчихлаа. Өөр ч яахав дээ. Би яг ингэдгийм уу гэж бодож явсийм. Хэвлэлийн бага хурал зарлаад бүх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цүнхийг олж өгсөн хүнд унаж яваа машинаа өгье гээл. Тэрэндээ өөрөө хэсэг хөөрөв. Яадгийн, яагаад болохгүй гэж.  Хулгайн эсрэг маркетинг гэнэ үү, менежмент гэнэ үү.  Эсвэл олж өгсөн цагдаад машинаа өгөх, үгүй бол авчирсан хулгайчид машинаа өх. Аль нь ч байсан үр дүн нь сонин нь шт. Ер нь явж явж хулгайд юмаа алдсан улс ч мэргэжиж, хулгайч нар ч гарших бололтой. Шинжлэх ухааны төвшинд хөгждөггүй юмаа гэхэд мэргэжлийн байгуулага юмуу нэг төрлийн бизнес үүсэж хэлбэржихийг үгүйсгэх арга алга. Судлууштай л юм шүү.

 

Хулгайч нарт захих үг

 

Нэгэнтээ хулгай бизнес болчих юм бол ёс зүйн асуудал хөндөгдөнө. За за тоглосон юм. Хулгайчуудаа та нар компьютер битгий “шааж” байгаачээ. Саяын миний алдсан компьютер бол хамгийн сүүлийн үеийн их үнэтэйн дээр. Миний сүүлийн арав гаруй жил хийсэн бүхий л ажил маань байсийм. Хулгайчид бол ямар ч хэрэггүйн мөртөө наддаа бол асар их үнэтэйм байхгүй юу. Тэр компьютер өөрөө миний бүтэн жилийн цалинтай тэнцэх хэмжээний өртөгтэй. Дотор нь байгаа зүйл арван жилийн хөдөлмөр. Юугаар ч солихгүй оюуны бүтээл. Бүх файлаа хуулаад хуучин нөтбукээ зарчихсан байсийм. Муу санаалж гэрийнхээ РС-д зарим зүйлээ хуулаагүй байсан бол баларахгүй юу. Компьютер шаасан хулгайчид дээд хэмжээний ял өгөх хуулийн төсөл өргөн барих юм хуна. Оюуны бүтээлийн хулгай яадаг билээ. Гэхдээ энэ бол хувилан олшруулдаг. РС-ний хулгайч бүр юу үгүй устгаж байгаа болохоор зад шийтгэх хэрэгтэй.

 

Хулгайчийг цайруулдаг монгол маяг

 

Нэг муу гар утас туусан хөөрхий нэг хүүхэнд таван жилийн ял оноодог мөртөө хэдэн тэрбумаар идсэн хүн ямар ч ялгүй. Энэ тэр гэж хэсэг улс төржив дөө. Энэ үг хулгайч нарыг баахан онгироов. Төрийн томчуудтай барьцаал. Үхсэн яадгийн, том багагүй бүгд л хусдгийн байна шт гэцэн, өнөө тэнэгүүд нь. Тэнэгүүд ч гэлтгүй би ч хүртэл барьцаад дэл сул юм байвал хусчмаар санагдтал нэг хэсэг Пи Ардсан юм чинь, мань Элбэгээ. Ингээл их захгүй хулгай үүссэн байх даа. Ямартаа ч гадуур үнэхээр хулгай аймаар байна. Намайг машинаасаа юмаа алдахад  ямар мангар юм бэ, машин дотор үнэтэй юм авч явдаг гээд цагдаагийн удирдлагаас авахуулаад бүх хүн харуусаж байна лээ. Машиндаа юм авч явахгүйм бол одоо хаанаа юугаа тээхүү. За тэгээд би лав машины толь, ачаа, мачааг бишгүй дээ л алдаж явлаа даа. Толио алдчаад өнөө хулгайчаасаа өглөө нь худалдаад авцан л ориг толийг хулгайчаас хямд авчлаа гэцэн, сайхан. Муусайнуудыг бүр нэг даврааж байнаа.

Би энд хулгайч чамайг илрүүлэх, нарийн ширийн аргаа дурдсангүй. Ямартаа ч олох болно. Харин аваад ирвэл тэвэрч авч үнсээд машинаа байг гэхэд сая төгрөг тоолоод л өгчихнө.

 


Бичсэн кк (зочин) 08:35, 2009-01-12

авгайтайгаа аль эсвэл амрагтайгаа үүлэн бордож байгаа бичлэгтэй нөүтбүүкээ алдчихсан нөхөрийн бичлэг нь өдийд дэвэн дэлхийгээр тэнээд та биднүүсийг баясгаж байгаа бэлээхэн жишээ байна.

хэзээд бусдын гарт орж болзошгүй зүйлүүддээ болгоомжтой хандаж байхад илүүдэхгүй байхаа. ккк.

Hi ih zub yum bichijee

Бичсэн chinbaruush 22:48, 2009-01-11

Bi huvidaa demjij bna


{ Ємнєх хуудас } { Дараагийн хуудас }



:-)
 
xaax